solongonews
Алшаа нутагтай Алтанбаяр “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын эзэн боллоо
2016-12-01 16:56
Хятадын “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын VIII удааны “Бага Бээжин” хэмээгдсэн Баянхотод өндөрлөсөн байна. “Өнөр цэцэг” сэтгүүлийн хороонд ажиллаж байгаа Алшаа нутагтай яруу найрагч Алтанбаяр “Хун шувууны инээмсэглэл” шүлгээрээ “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын эзнээр тодорч, Улаанхад хотын залуу яруу найрагч Ч.Насандалай шилдэг шагналыг хүртжээ.

Хятад улсын хэмжээнд жил өнжин зохиогддог “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадам нь ил тод зарчимтай бөгөөд яруу найргийн үнэ цэнэ, эрхэм чанарыг нандигнахаар оройн чимэг болгож ирснээр яруу найрагт хайртай ард түмний хүсэн хүлээдэг наадам болон өргөжжээ. Хар морин жил Алшаа нутгаас өндийсөн “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадам Хөлөнбуйр, Шилийнгол зэрэг бусад аймаг хотод зохион байгуулагдаж, яруу найргийн галаа дүрэлзүүлэн, арваад жилийн дараа дахин Алшаа нутагт VIII удаагаа зохион байгуулах болсон нь их азтай хэрэг болж байгаа билээ. Энэ удаагийн наадмыг Хятадын найман муж орны монгол хэл бичгийн хамтран ажиллах багийн албан газар, Алшаа зүүн хошууны намын хороо, Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Монгол Одон Телевиз, Алшаа зүүн хошууны Утга урлагийн холбооноос дэмжин тусалсан байна.

Хятадын VIII удаагийн “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын хагас шигшээ тэмцээнд Өвөр Монголын Шилийнгол, Улаанхад, Хөлөнбуйр, Бугат, Ордос, Алшаа ба Шиньжян зэрэг газрын 17 яруу найрагч оролцож авьяас билгээ уралдуулсан билээ. Ширүүн өрсөлдөөний эцэст “Өнөр цэцэг” сэтгүүлийн хорооны С.Эрдэнэ, Алшаа баруун хошууны Э.Хорвоо, Шиньжян нутагтай Нямжав нар шалгаран шигшээ тэмцээнд уралдсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Алшаа сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл