solongonews
Хятадын эдийн засаг 189 орчим дахин өсөв
2021-06-29 16:49
Хятадын эдийн засаг 189 орчим дахин өссөн байна.

БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хэвлэлийн төв хоёр дахь хэвлэлийн бага хурлаа 06-р сарын 28-нд хийлээ. Төв хорооны санхүүгийн албаны орлогч дарга Хань Вэньшиү эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүднээс нам байгуулагдсаны 100 жилийн турших ололт амжилт болон туршлага сургамжийг танилцуулжээ. Хань Вэньшиү хэлсэн үгэндээ, БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг 189 дахин өссөн бөгөөд одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юаниас давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон гэжээ.

Хань Вэньшиү хэлэхдээ, БНХАУ байгуулагдсаны эхэн үед хүн тутамд ногдох орлого хэдхэн арван доллар байжээ. 70 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын нэг хүнд ногдох орлого 10000 америк доллароос давсан байна гэжээ.

Өөрчлөлт шинэчлэлтээс хойш Хятадын хөдөө орон нутгийн 770 сая ядуу иргэд ядуурлаас ангижирсан. Тухайн хугацаанд Хятадын ядуурлыг бууруулсан хүн ам дэлхийн нийт ядуу хүн амын 70 гаруй хувийг эзэлсэн байна. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж, ард түмэн нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ахиц дэвшил гаргаж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл