2018 онд БНХАУ-ын гадаад худалдааны хэмжээ 30.51 их наяд юаньд /4.5 их наяд ам.доллар/ хүрснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өсчээ. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Тайлан мэдээнд тэмдэглэснээр өнгөрсөн онд экспортын хэмжээ 7 хувиар өсч, 16 их наяд юаньд хүрсэн бол импортын хэмжээ 14 их наяд юаньд хүрсэн нь 13 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн гадаад худалдааны тэнцэл 2.33 их наяд юаньд хүрчээ.
“2019 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-6.5 хувьд хүрнэ” гэж Бээжин хотын дарга Чэнь Жинин хэлсэн байна. Тэрбээр энэ тухай Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит хуралдааны нээлтийн уулзалтын үеэр мэдэгдэв.
2018 онд тус улсын эдийн засаг 6.6 хувиар өссөн бөгөөд эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.5 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
