Сүүлийн жилүүдэд улсаас ард иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг эрчимжүүлснээр ард түмний амьдрал ахуй сайжирч, орлого нь нэмэгдсээр байна.
Тохь тухтай орон сууцтай боллоо
Рашаан хотын Ирш сууринд шинээр баригдсан орон сууцны байшингууд жигдрэн жагсаж харагдах нь эмх цэгцтэй. Иж бүрэн үйлчилгээний системд хамрагдсан тус хорооны иргэдийн царайнд жаргалын мишээл тодорно.

- Энэ бол манай сууринд шинэхэн баригдсан орчин үеийн загвартай шинэ орон сууцны байшин. Өмнө нь бид Ой шугуйн талбайн хуучин байшинд сууж байсан. Өдөр бүр усаа дамнаж, түлээ түүдэг байсан. Өвөл нь бүр ч хэцүү. Гэрээ дулаалах гэж мод тайрч авчраад гал түлдэг. Заримдаа гал нь асахгүй гэр дүүрэн утаа болдог байлаа. Тэр үед хэзээ нэгэн өдөр тохитой сайн байшинд суух юмсан гэж хүсдэг байсан гэж Ой шугуйн талбайн ажилтан 71 настай Рэнь Жэньжы ярьж байлаа.
2014 онд ядуухан амьдралтай байсан Рэнь Жэньжы шинэ байшинд орсон байна.
- Энэ байр маань 24 цагийн ус, хийтэй, нэгдсэн дулааны шугамд хамрагдсан. Бид ус дамнаж, түлээ түүдэг байдлаасаа гарсан. Мөн Засгийн газраас 30 мянган юаний нөхөн олговор өгсөн гэж баяртайхан ярьлаа.
Бугат хотын Дүнхэ дүүргийн ард түмэн "Асуудалтай байр"-наас "Тохилог байр"-нд нүүж орлоо. Бугат хотын Бэй Лян нутаг өнгөрсөн хугацаанд ядуу амьдрал, аюултай гэр хорооллыг санагдуулдаг байв. Харин сүүлийн жилүүдэд шинэчлэлт хийснээр шинэ орон сууцнууд сүндэрлэн босч, зам сүлжээ нь сайжран иргэдийн сэтгэлд "Тайвшрал" гэсэн үгийн утгыг гүн сийлсэн байна.
Тохь тухтай орон сууц, таатай амьдрах орчин Өвөр Монголын хот хөдөө орон нутгийн хаана ч гэсэн харагдах болсон. Баяннуур хотын Линьхэ дүүргийн нэгэн тосгон өнгөрсөн хугацаанд шороон зам, шавар гэр, хог хаягдлаар дүүрэн байв. Зуны улиралд ялаа, шумуулаар дүүрч, өвлийн улиралд бохир усны мөсөөр хучигддаг байлаа. Харин өдгөө нэгэн жигд адилхан цагаан байшин, тоосгон хүрээ хашаа, хатуу хучлагатай замтай болсон байна гэж 61 нас хүрч буй иргэн Жөү Люй-Ань урамтайхан ярьж байсан юм.
Ард түмний тохь тухтай амьдрах орчинтой болох гэсэн хүсэл шаардлагыг хангахын тулд Өвөр Монгол орон хямд төсөр түрээсний болон баталгааны чанартай байшин барив. Улмаар хотын захад байгаа гэр хорооллыг, мөн хөдөө орон нутгийн нурах аюултай гэр хашааг шинэчлэн засварлан, ард иргэдэд тохилог орон сууцаар хангах төсөл хэрэгжүүлж сайн үр дүнд хүрсэн байна.
Хөдөө орон нутгийн эмчилгээний салбарыг сайжруулав
Ордос хотын Зүүнгар хошууны Хятад, Монгол эмнэлэгт 50 гаруй настай нэгэн иргэн эрүүл мэндийн шинжилгээ өгч байхтай нь тааралдсан юм. Тэрээр:
- Нэг сарын өмнө эрүүл мэндийн шинжилгээ хийхэд түүний уушгины өвчин хүндэрснээс болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болжээ. Үүнд, эмнэлгийн талаас түүнд ногоон гарц нээж, хошууны Хятад, Монгол эмнэлэгт хүргэсэн байна. Ингэснээр түүний өвчний эмчилгээнд цаг хэмэнэсэн бөгөөд зардал мөнгө нь ч хямд байсан гэж ярьлаа.

Энэ үйлчилгээ нь тухайн нутагт хэрэгжүүлж байгаа Төрийн өмчит эмнэлгийн харьяанд байгаа хорооллын эмчилгээ, үйлчилгээний төвийн өөрчлөлтийн төсөл бөгөөд "Хошууны эмнэлэг, эмчилгээ, үйлчилгээний төвийн хооронд хөнгөн өвчнийг хорооллын эмнэлэгт эмчлүүлж, хүнд өвчнийг том эмнэлэгт эмчлүүлэх, асрамжийн эмчилгээг хорооллын эмнэлэгт даалгах зэрэг төсөл нь ард түмний өвчнөө үзүүлж, эмчлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ гэж тус хошууны орон нутгийн удирдлагын албаны дарга Тао Хайшя хэллээ.
Зам харилцаа дөхөмгүй хөдөө орон нутагт "Жижиг эмийн хайрцаг" төсөл хэрэгжүүлж, "Тогтмол болон хөдөлгөөнтэй хайрцаг"-ийг уялдуулан шинэ хөдөө тосгоны эмчилгээний асуудлыг шийдвэрлэж байна.
Шилийнгол аймаг 2013 оноос эхлэн эмнэлгээс 10 км хол нутагт байрлах малчин айлуудад "Жижиг эмийн хайрцаг" төсөл хэрэгжүүлж, өрхийн эмч хуваарилсан.
- Айл бүрийн эмийн хайрцаг дээр миний утасны дугаар байгаа. Малчид ямар нэгэн асуудалтай бол надтай холбогдох болно. Бид хүнд өвчинтэй хүмүүст эрүүл мэндийн архив хийж, улирал болгонд гэрт нь очиж шинжилгээ хийдэг. Эрүүл малчдад жилд нэг удаа эрүүл мэндийн шинжилгээ хийж, эм, эмийн хайрцгийг нь шинэчилдэг гэж эмч Ляньхуа ярьсан юм.
Хүнд өвчинтэй бөгөөд ядуу амьдралтай айл өрхөд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлсэн бөгөөд 5000 юаний эмчилгээний зардал төлөх чадваргүй ядуу амьдралтай айлын эмчилгээний зардлын 30 хувийг Засгийн газраас дааж, эмчилгээнд нь тус дэмжлэг үзүүлж байна гэж Бугат хотын Иргэний хэргийн товчооны Лю Дэган хэлсэн байна.
Боловсролын салбарт анхаарлаа хандуулж байна
Хөххотын Хоёрдугаар дунд сургуулийн ахлах ангийн гуравдугаар ангийн сурагч Сү Шяонүөгийн ар гэрийн амьдрал ядуу бөгөөд тэрээр ахлах дунд сургуульд орсноос эхлэн сургалтын болон ном дэвтрийн төлбөрөө тушаагаагүй аж. Түүнчлэн улсаас болон сургуулиас сургалтын хугацаанд хэдэн мянган юаний тэтгэмж өгдөг. 2012 онд Өвөр Монгол орон Хятад улсад хамгийн анх 12 жилийн дүрэмт сургуулиудад төлбөргүй сургах төсөл хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил "Хоёрыг үгүйсгэж, нэгийг нөхөх" /сургалтын төлбөрийг үгүйгэж, ном бичгээр үнэгүй хангах, амьдрал нь ядуу айлын сурагчдад амьжиргааны тэтгэмж өгөх, сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын байрны төлбөрийг үгүйсгэх/ бодлого хэрэгжүүлэв.

- Өвөр Монголын үндэстний ерөнхийлсөн их сургуулийн хувьд монгол, хятад хэлээр хичээллэн Хятадын Үндэстний цөөнхийн хэл, утга зохиол, Монгол эм эмнэлэг зэрэг шилдэг сургалтын чиглэлийг буй болгож, Үндэстний цөөнхийн мэргэжилтнүүдийг боловсруулан хүмүүжүүлжээ гэж Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн дэд захирал Рэнь Жюнь хэлсэн байна.
Бугат хотын иргэн Ма Шяофэй энэ жил 24 настай. 2015 онд Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийг төгсөж нутагтаа буцаад бие даан үйл ажиллагаа эрхлэх бодолтой болсон ч хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүйн улмаас Бугат хотын Чиншань дүүргийн Ажил олгох албатай гэрээ хийсэн байна Түүнд баталгаа хангаж өгснөөр 500 мянган юаний зээл авч одоо өөрийн хүссэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа юм байна.
Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Үйлс бүтээж, ажил олгох үйлчилгээний төвд Сөнид монгол хувцас уламжлагч Ариунсоёл цаг завгүй ажиллана. Тэрээр:
- Манай төв өнгөрсөн жил байгуулагдсан. Их, дээд сургууль буюу ахлах, дунд сургуульд элсэж чадаагүй сурагчид, мөн их дээд сургуулиа төгсөөд ажлын байранд гараагүй оюутнууд, хот суурингийн ажил албагүй иргэдэд сургалт явуулдаг. Сургалтад хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь ажлын байртай болсон гэж ярьлаа.
