solongonews
“BMW” автомашины борлуулалт шинэ тэмдэглэл бүтээжээ
2021-01-13 13:26
“BMW” автомашины борлуулалт шинэ тэмдэглэл бүтээжээ

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” корпорацийн 12-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, 2020 онд тус корпораци Хятадын зах зээлд “BMW” болон “MINI” брэндийн автомашинаас нийт 777 мянган ширхэг нийлүүлжээ. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 7.4% нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 1994 онд тус компани Хятадын зах зээлд орсноос хойших борлуулалтын дээд рекорд тогтоосон байна.

2020 оны дөрөвдүгээр улиралд “BMW” корпораци Хятадын зах зээлд 218 мянган ширхэг автомашин нийлүүлсэн нь 2019 оны мөн үеэс 10.1% нэмэгджээ.

Дэлхийн зах зээлийн хувьд 2020 онд тус корпораци 2 сая 320 мянган ширхэг автомашин нийлүүлсэн нь 2019 оныхоос 8.4% багассан байна. Үүнд Европ, АНУ-ын зах зээл дэх борлуулалт нь тус тус 15.7%, 18% буурчээ.

“2020 онд Хятад улс "КОВИД-19" цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгаа сэргээн хөгжүүлэх талаар бүгдэд нь илэрхий үр бүтэмжид хүрч, асар хүчирхэг уян хатан байдлыг харууллаа” гэж тус корпорацын Хятад улс дахь бүсийн ерөнхий захирал Голлер хэлсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл