solongonews
ГХЯ-ны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын цахим хуралд оролцоно
2020-05-13 10:15
ГХЯ-ны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын цахим хуралд оролцоно.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 5-р сарын 13-нд Бээжинд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын видео хуралд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-ны өдөр мэдэгдэв.

Жао Лижянь мөн өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И бусад гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай Ковид-19-ийн тахлын эсрэг хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, ШХАБ-ын цаашдын хөгжил зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ШХАБ бол чухал нөлөө бүхий бүс нутгийн чанартай олон улсын байгууллага юм. Талууд энэ уулзалтын боломжийг ашиглан, эв санаагаа нэгтгэн, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй байдал болон хөгжлийг хамгаалах талаарх ШХАБ-ын үүргийг цаашид гүйцэтгэнэ гэдэгт итгэн найдаж байна гэжээ.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл