Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Ташкентад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.
Ван И хэлэхдээ:
- Хятад, Орос хоёр том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд олон улсын хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдлын өмнө, стратегийн харилцаа холбоог цаг тухайд нь бэхжүүлэх нь Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны үндсэн байдлыг харуулахад тустай. Энэ нь Хятад, Оросын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх ба жинхэнэ олон талт үзлийг баримталан хэрэгжүүлэхэд ашигтай байж, олон улсын дэг журмыг шударга, зохистой замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.
Ван И хэлэхдээ:
- Энэ жил "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дүрэм"-д гарын үсэг зурсны 20 жилийн ой, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 15 жилийн ой тохиож байна. Энэ нь өнгөрсөн үеийг өвлөн үлдээж, ирээдүйг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм. ШХАБ-ыг олон улсын шударга ёсыг хамгаалах тулгуур, бүс нутаг болон дэлхийн энх тайвныг тогтворжуулах хүчин зүйл, цар тахлын дараах сэргэлтийн чухал хөдөлгүүр болгохын тулд Орос зэрэг бүх гишүүн оронтой эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлхэд Хятад улс бэлэн байна.
Лавров хэлэхдээ:
- Орос, Хятадын харилцаа олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, хоёр орны уламжлалт найрамдал, стратегийн харилцан итгэлцлийг бүрэн харуулж байна. Орос улс Хятад улстай дээд зэрэглэлийн нягт харилцаагаа хадгалж, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хоёр тал олон талт үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлж, НҮБ-ын олон улсын үйл хэрэгт голлох үүргийг дэмжин, олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, хөгжиж буй орнуудын тусгаар тогтнолыг тууштай баримтлахыг дэмжих ёстой.
Хоёр тал ШХАБ-ын хөгжлийг нааштай үнэлж, Узбекистан улс ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран дэмжлэг үзүүлж, хурлыг нааштай үр дүнд хүргэхийг хамтаар ахиулан, Самаркандын дээд хэмжээний уулзалтын олон талын бэлтгэл ажлыг хангана. Хоёр тал ШХАБ-ын үйл ажиллагааг судалж, оновчтой болгон, ШХАБ-ын гишүүнчлэлийг өргөжүүлэх үйл явцыг эмх цэгцтэй ахиулна.
ШХАБ нь хүнс, эрчим хүч үйлдвэрлэдэг ба хэрэглэдэг томоохон орнуудыг нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, зөвшилцөлд хүрч, дэлхийн хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэхэд хамтран бүтээлч үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэж хоёр тал үзэж байна.
Хоёр тал "Бүс ба зам"-ын санаачилга болон Евразийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог гүнзгийрүүлж, бүс нутгийн хэлхээ холбоо, хамтын хөгжлийг ахиулах талаар санал нэгдэв.
Хоёр тал мөн Афганистаны асуудлаар санал бодлоо солилцож, харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурал зэрэг Афганистантай холбоотой олон талт хамтын ажиллагааны механизмыг сайн ашиглан, Афганистанд урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход туслахаар тохиролцов.
