solongonews
МУГЖ дуучин Б.Сарантуяагийн тоглолтын тасалбар 50-90 мянган төгрөгийн үнэтэй
2016-10-20 13:21
Монголын хамгийн олон фэнтэй, хамгийн олон тоглолт, хамгийн олон цомгийг олны хүртээл болгосон, хамгийн олон жил урлагийн тайзнаа дуулж буй гээд хамгийн гэх тодотгол Зууны манлай эстрадын дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин Б. Сарантуяад олон.

Энэ жил түүний тайзнаа дуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэрээр алтан тайзандаа хүндэтгэл үзүүлэх "30 жил урлагт" хэмээх тоглолтоо 10 сарын 29-нд On'n Off продакшнтай хамтран зохион байгуулж байна.

"Хурд", "Харанга", "Камертон", "Fire", "Лемонс", "Sweetymotion", "Нисванис" зэрэг олны сэтгэлд дуу нь мөнхөд эгшиглэдэг уран бүтээлчид, рок попын одод энэхүү тоглолтод оролцон Сараагийн дууг түүнтэй хамт болон хамтлагаараа дуулж үзэгч фэнүүдийнхээ сонорыг мялаах юм.

Тасалбарыг TICKET.mn болон 1900-1800 утас руу залган захиалан авч болох юм.  Тасалбарын үнэ 50 000,  70 000, 90 000 төгрөг.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл