solongonews
2023 онд Хятадын нийт худалдаа, ложистикийн хэмжээ 126 их наяд юаниас давжээ
2024-06-17 11:39
2023 онд Хятадын нийт худалдаа, ложистикийн хэмжээ 126 их наяд юаниас давжээ.

        16-ны нээгдсэн 2024 оны Хятад Ланфан олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгээр "Хятадын худалдаа, логистикийн хөгжлийн тайлан (2023 он)"-ыг гаргасан байна. Тус тайланд 2023 онд Хятадын худалдаа, логистикийн нийт хэмжээ 126.1 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 хувь өссөн үзүүлэлт юм гэж тэмдэглэжээ.

   Энэхүү тайланд Хятадын худалдааны логистикийн өнөөгийн хөгжил нь зургаан шинж чанарыг харуулж байгааг тэмдэглэсэн байна. Нэгдүгээрт, өргөн хэрэглээний ложистик аажмаар нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйлчилгээ болон өргөжиж байна. Хоёр дахь нь жижиглэн худалдааны ложистикийн хөгжил чанарын өөрчлөлтөд орсон. Гуравдугаарт, хүйтэн гинжит ложистикийн байгууламжийн сул талыг нөхөж, нийт 228 орчим сая шоо метр хүйтний агуулахтай болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувь нэмэгдэж, нийт 432 мянга орчим хөргөлттэй ачааны машинтай болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувь өссөн үзүүлэлт болсон байна.Дөрөвдүгээрт, хоол хүнс, зочид буудлын хувьд тохирсон үйлчилгээг хөгжүүлж,хоолны салбарт хүнсний орцын жилийн эргэлтийн хэмжээ 6.1 их наяд юаньд хүрч, цэвэр хүнсний ногооны зах зээлийн хэмжээ 300 тэрбум юаниас давжээ.Тавдугаарт, импорт, экспортын ложистик нь тогтвортой өсөлтийг хадгалж, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувь нэмэгдэж, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 13.0 хувиар нэмэгдэв.

Зохиогч: чИН ЖИН,ФЭН ВЭЙЖЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл