Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 08-р сарын 26-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны багууд харилцаагаа хэвийн байлгаж байна.Тэрээр мөн хэлэхдээ, энэ оны эхний долоон сарын байдлаар Хятад, Америкийн бараа бүтээгдэхүүний хоёр талын худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өссөн байна. Тэдний дотроос АНУ-аас БНХАУ-д импортолсон бараа бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар өссөн бол АНУ руу хийсэн экспорт жилийн өмнөхөөс 36.9 хувиар өссөн байна. Энэ нь хоёр орны эдийн засаг харилцан бие биенээ нөхөж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орон, ард түмний эрх ашигт нийцэж байгааг бүрэн харууллаа. Америкийн талын нэмэгдүүлсэн татвар нь Хятадад, АНУ-д ашиггүй, дэлхийн эдийн засгийг сэргээхэд ашиггүй гэж Хятадын тал үзэж байна".
Хятад Америкийн эдийн засаг, худалдааны багууд харилцаагаа хэвийн явагдуулж байна
2021-08-26 18:47
Худалдааны яам: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны багууд харилцаагаа хэвийн явагдуулж байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
