solongonews
Хятад улсын хэмжээний хуурын үлгэрийн хуралдаан эхэллээ
2018-11-23 10:42
Хятад улсын хэмжээний хуурын үлгэрийн хуралдаан эхэллээ.

“Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийн удирдах багийн алба, Хятад улсын ардын утга урлагчдын нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Утга зохиол урлагийнхны холбооноос санаачлан, “Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийн найруулан зохиож хэвлэх ажлын комиссын алба, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын утга урлагчдын нийгэмлэг, Тунляо хотын утга урлагийнхны холбоо, Зарууд хошууны Намын хорооны суртал ухуулах хэлтэс, Зарууд хошууны Утга урлагийнхны холбооноос хариуцан зохион байгуулсан Хятад улсын хэмжээний хуурын үлгэрийн хурлын нээлтийн ёслол 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хятад улсын үлгэрийн нутаг” Зарууд хошуунд боллоо.

Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур, Гансү, Хармөрөн, Гирин, Ляо Нин зэрэг муж орны тусгай мэргэжилтэн, хуурч, судалгааны ажилтан, монгол-хятад орчуулгын ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг 80 гаруй хүн нээлтийн ёслолд оролцов.

Энэ удаагийн хуралдаан нь “Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийн монгол үндэстний аман зохилын бүтээлийн найруулан зохиох ажил, орчуулгын ажлыг ахиулж, ардын аман зохилыг уудлах, тараах, хамгаалан хөгжүүлэхэд нийгэм нийтээрээ оролцож, судлан ярилцаж, харилцан суралцаж, “Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийн ажил үд дүнтэй явагдахад таатай нөхцөл бүрдүүлэхийг зорив.

Хятад улсын ардын аман зохиолын “Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийг сурталчлан таниулах үйл ажиллагаа нь хуурын үлгэрийг хэлж хайлах тоглолт, үлгэр хэлж хайлах туршлага солилцох хурал, монгол аман зохилын тэмдэглэлийн зохиол бүтээлийн орчуулгын бүтээлийн орчуулгын сургалт, “Хятад улсын ардын аман зохилын бүрэн шилмэл”-ийг найруулж хэвлүүлэх ажлын ярилцах хурал зэрэг 4 хэсэг агуулгаас бүрдэж, нийт 5 өдөр үргэлжлэх болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл