solongonews
Турах гэж яарах нь эрүүл мэндэд хортой
2015-12-28 18:21
Турах гэж хичээх тусам биеэ чагнадаг учраас нэг юм идэхдээ л “Би таргалчихлаа” гэж бодогдоод байдаг. Тиймээс эхний ээлжинд эрүүл хооллож хэв маягаа өөрчил.
Турах гэж хичээх тусам биеэ чагнадаг учраас нэг юм идэхдээ л “Би таргалчихлаа” гэж бодогдоод байдаг. Тиймээс эхний ээлжинд эрүүл хооллож хэв маягаа өөрчил. 
Өглөө босон шууд 3 аяга ус уу!  Түүнээс хойш 30-40 минутын дараа өглөөний цайгаа уу. Тэгвэл гэдэс чинь маш сайн цэвэрлэгдэнэ. Нимбэгтэй ус уух нь сайн ч хүчил ихтэй учир эмзэг ходоодыг шархлуулж мэдэх юм. Иймд 7хоногт 2-3 өдөр уух нь тохиромжтой. 
Цахилгаан шатаар бус үргэлж шатаар яв! Шатаар явахад калори хасан хөлний булчин хөгжихөөс гадна өгзөг өргөгдөнө. 
Орой хоол идэхгүй байвал сайн! Өлсөөд байвал чихэргүй тараг, алим болон ногооны салат ид.
Өвөлдөө биеэ дархлаажуулахын тулд мах, ногоо зэрэг шим тэжээлтэй хоол ид!
 
Турах гэж элдэв янзын дэглэм барьж өдөрт авах ёстой калори энергиэ алдах хэрэггүй! Турж сайхан харагдахын оронд эсэргээрээ ч байж болзошгүй. Дээрх бүгдийг хэрэгжүүлэн өөрийгөө зөнд нь орхи тэгвэл та аяндаа турах болно.  Танд амжилт хүсье!
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл