solongonews
Азийн топ 500 брэндийг тодруулав
2019-08-28 17:26
Азийн топ 500 брэндийг тодруулав

Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Хонконгод Азийн топ 500 брэндийг тодруулжээ. Азийн топ 500-д 22 улс орон, бүс нутгийн компаниуд багтсан байна. Эхний гуравт Японы Тоёота, Хятадын үндэсний цахилгаан сүлжээ, Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк орж, Хятадын хэрэглэгчдэд хамаг таалагдсан брэндээр Хуавэй шалгарсан юм.

Хайер, Хонда, Тенсент, Самсунг, Хуавэй, Хятадын амь насны даатгал, CNPC Азийн топ 10 брэндэд оржээ. Азийн топ 500 компанид Хятад (Хонконг, Макао, Тайваныг оруулаад), Япон, БНСУ-ын компаниуд хамгийн олноор багтсан бөгөөд тус бүр 211, 138, 49 брэнд жагсаалтад орсон байна.

Брэндийн сонгон шалгаруулалтад оролцсон Оксфордын их сургуулийн Сайд бизнесийн сургуулийн профессор Стефен Вогел: Дэлхийн худалдааны ийм ээдрээтэй орчинд Хятад улс технологи, брэндийн хос замналыг хурдасгах ёстой. Ирэх 10 жилд, Хятадын эдийн засгийн чанарын өндөр өсөлтийг хэмжих үжүүлэлт нь дэлхийн зэрэглэлийн брэндүүд хэрхэн үүсэн бий болоход оршино гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл