solongonews
Лидо гаальгүй дэлгүүрийн худалдааны хэмжээ 7.41 тэрбум юаньд хүрэв
2024-03-07 10:49
Лидо гаальгүй дэлгүүрийн худалдааны хэмжээ 7.41 тэрбум юаньд хүрэв

        2024 оны цагаан сарын аялал 40 өдөр үргэлжилж, Хайнань мужийн Лидао арлын гаальгүй зах зээлийн худалдаа сайн байв. Хайкөүгийн гаалийн  статистик мэдээллээр, 1-р сарын 26-наас 3-р сарын 5-ны өдрүүдэд Хайнань мужийн Лидао арлын гаальгүй дэлгүүрийн хадалдааны нийт хэмжээ 7.41 тэрбум юань, зорчигчийн тоо 938000, 7,39 сая бараа бүтээгдэхүүнд хяналт тавьжээ.

        Гаальгүй дэлгүүрүүд цагаан сарын баярын аялал жуулчлалын боломжийг ашиглаж, хямдрал урамшуулал, ардын тоглолт, Хятадын цагаан сарын азын эзэн сонгох зэрэг цуврал үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь Лидао арлын гаальгүй баярын хэрэглээг үр дүнтэй сурталчилсан юм.

        Цагаан сарын баярын аялалын үеэр Хайнань мужийн Лидао арлын гаальгүй дэлгүүрийн өдөр тутмын борлуулалтын дундаж хэмжээ 185 сая юаниас давж, нэг хүнд ногдох худалдан авалтын хэмжээ 7899 юань байв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл