solongonews
Бээжингийн PM2.5-ын нягтрал олон улсын стандартад дөхөж байна
2021-01-05 10:17
Бээжингийн PM2.5-ын нягтрал олон улсын стандартад дөхөж байна.

   Бээжингийн экологи орчныг хамгаалах газар 01-р сарын 04-нд шинэ оны ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлгэв. Хуралд 2020 онд Бээжин хотын PM2.5-ын нягтрал шоо метр бүртээ анх удаа 38 микрограммд хүрч, 2013 оноос хойших хамгийн сайн тэмдэглэл бүтээжээ. Агаар орчны чанарын үндэсний стандарт болох 35 микрограммд дөхөж байна гэж тэмдэглэсэн байна.

2020 он бол цэнхэр цэвэр агаараа хамгаалах гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн сүүлчийн жил юм. Үүнээс өмнө Бээжин хот бас 2013-2017 онуудын 5 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Найман жилийн турш агаар мандлын бохирдлын дөрвөн гол үзүүлэлт илэрхий буурсан юм. 2013 онтой харьцуулбал 2020 оны PM2.5、PM10、нүүрстөрөгчийн давах исэл, хүхрийн давхар ислийн нягтрал нь жилд дунджаар 57.5 хувиар, 48.2, 48.2, 84.9 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалжаас үзвэл найман жилийн турш Бээжингийн агаар мандлын чанарын стандарт хангасан өдрийн тоо нэг, хоёрдугаар зэрэглэлд хүрч, 2020 онд стандартад хангасан өдрийн тоо 276 өдөрт хүрч, өмнөх жилээсээ 36 өдрөөр нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл