solongonews
Сансрын нисгэгч Жү Янжү тойрог замд нэг жил ажиллаж, амьдрах туршилт гүйцэтгэнэ
2026-11-24 16:21

Тойрог замд зургаан сар ажиллаад буй Хятадын сансрын нисгэгч Жү Янжү Тяньгун сансрын станцад дахин зургаан сар үлдэж, сансарт бүтэн нэг жил байх туршилтаа дуусгана гэж Хятадын Сансрын нисгэгчтэй нислэгийн агентлаг мягмар гарагт мэдээлэв.
 
Энэ туршилт нь сансрын нисгэгчдийн эрүүл мэнд, ажил амьдралын нөхцөлийг тойрог замд хангах хөтөлбөрийн тогтолцоонд шинэ сорилт тавина. Мөн хүн төрөлхтөн сансарт удаан хугацаанд эрүүл амьдрахад тулгардаг асуудлыг гүнзгий судалж, шаардлагатай технологийг баталгаажуулах ховор боломж юм.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих