Суйфэньхэ төмөр замын боомтын нийт нэвтрүүлсэн галт тэрэгний тоо 5000 давжээ
2026-11-24 16:59
Хятад-Европын галт тэрэгний "Зүүн коридор"-ын Суйфэньхэ төмөр замын боомтын нийт нэвтрүүлсэн галт тэрэгний тоо 5000 давжээ
Хятадын төмөр замын Харбинь (ГРУПП)ХХК-ний мэдээлснээр 11-р сарын 24-ний байдлаар Хятад-Европын галт тэрэгний "Зүүн коридор"-ын Суйфэньхэ төмөр замын боомтын нийт нэвтрүүлсэн галт тэрэгний тоо 5000 давсан байна.
Суйфэньхэ төмөр замын боомт нь Хятад-Европын галт тэрэгний "Зүүн коридор"-ын чухал хэсэг бөгөөд 2018 оны 8-р сард Хятад-Европын анхны галт тэрэг явуулснаас хойш галт тэрэгний тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. Галт тэрэгний тоо өндөр түвшинд ажиллаж байгаа бөгөөд 9, 10-р сард дараалан хоёр сар зуу гаруй галт тэрэг явуулжээ.

Хятадын төмөр замын Харбинь (ГРУПП)ХХК-ний Суйфэньхэ өртөөний ачаа тээврийн 3-р бүсэд Хятад-Европын галт тэрэг жагсана.
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
