ӨМӨЗО-ы суртал ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ы соёлын танхим, ӨМӨЗО-ы хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо, ӨМӨЗО-ы соёлын холбоо, ӨМӨЗО-ы албан хаагчийн товчоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Намд орох үеийн үзэл санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа бат цээжлэх” уриан доор болсон ӨМӨЗО-ы II хугацааны хамгийн шилдэг үндсэн шатны албан хаагчийг шагнах хэвлэлийн бага хурал Хөххотод болсон байна. Бага хурлаас ӨМӨЗО-ы 15 шилдэг үндсэн шатны албан хаагчийг шалгаруулж шагнав.

Хэвлэлийн бага хурал нь зорилго зорилт, шинийг санаачлах, үүрэг хариуцлага, ажлаа хүндэтгэх зэрэг дөрвөн хэсэг хувааж, үндсэн шатны 15 шилдэг албан хаагчийн хүний сэтгэлийг хөдөлгөм үйл явдлыг танилцуулахын хамт албан хаагчид, ард иргэдэд үйлчлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх, өөрийн биеэ бодохгүйгээр бусдад үйлчлэхийг сурталчилсан байна.
