solongonews
Токиогийн олимпын бамбарын загварыг танилцууллаа
2019-03-28 10:04
Токиогийн олимпын бамбарын загварыг танилцууллаа.

2020 оны зуны олимп Японы нийслэл Токио хотноо болох аж. Токиогийн олимпыг зохион байгуулах комисс саяхан олимпын бамбарын загварыг танилцууллаа. Тус бамбарыг сакура цэцгээс санаа авч, алтлаг өнгөтэй бүтээсэн аж. Харин бамбарын оройн хэсгийг нь цэцгийн дэлбээ хэлбэртэйгээр урлажээ. 

Олимпын бамбарын гал нь таван “цэцгийн дэлбээ”-ний дундах “дохиур”-уудаас асах гэнэ. Бамбарын нийт урт 71 см байх бол жин нь 1.2 кг бөгөөд гол түүхий эд нь хөнгөн цагаан байх аж. 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн болон цөмийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн газар нь Японы зүүн хойд эргийн Фукушима муж. Иймээс гамшгийн үед хэрэглэж байсан түр хоргодох сууцнуудын хаягдал хөнгөн цагааныг бамбар хийхэд зориулан дахин боловсруулан ашиглажээ. Энэ нь тус байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, бүс нутгийг сэргээн босгох ажлыг дэмжих зорилготой аж. 

Сонирхуулахад 2020 оны зуны олимпын наадам 07-р сарын 24-нд эхэлж, 08-р сарын 09-нд өндөрлөх юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл