solongonews
Ли Кэчян Лаос улсын дарга Буннянг Ворачиттай уулзав
2018-06-01 16:33
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 05 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Бээжин хотноо Лаос улсын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Буннянг Ворачиттай уулзсан байна.

Лаосын талтай харилцан хүндэтгэн, харилцан дэмжиж, хоёр нам хоёр орон хоорондын урт хугацааны нөхөрлөлийг үргэлжлэн нэмэгдүүлж, Хятад Лаосын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулж, зам тээврийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг ахиулж, Хятад Лаосын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг хамтдаа ахиулан олон салбар, олон давхаргад шинэ ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна. Хятадын бодит хүчинтэй,итгэл хүндтэй аж ахуйн нэгж Лаост очин хөрөнгө оруулан үйлс эрхэлж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэхийг нэн сайнаар биелүүлэхийг бид дэмжинэ гэж Ли Кэчян онцолсон байна.

Буннянг Ворачит хэлэхдээ, Хятад Лаос нь стратегийн бүх талын хамтын ажиллагааны түнш болно. Лаос улс Хятадын сүүлийн жилүүдийн тогтоосон амжилтад сэтгэл хангалуун байхын улмаар Хятадын олон жилийн турш Лаосын эдийн засаг нийгмийн хөгжилд тусламж үзүүлсэнд баярлаж байна. Талуудын дэд бүтэц,хөдөө аж ахуй,боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж,хоёр улсын иргэдийн солилцоог улам цаашид бэхжүүлэн,хоёр нам хоорондох харилцаа, хамтын ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулан,нэн өндөр түвшинд хүргэнэ гэсэн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл