solongonews
”Шэньжөү-17” сансрын хөлгийн нисэгчид станцын гадна анхны үйл ажиллагааг амжилттай биелүүлжээ
2023-12-22 17:10
”Шэньжөү-17” сансрын хөлгийн нисэгчид станцын гадна анхны үйл ажиллагааг амжилттай биелүүлжээ.

        Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр 12-р сарын 21-ний өдрийн 21 цаг 35 минутад "Шэньжөү-17" сансрын хөлгийн нисгэгчид 07 цаг 30 минут зарцуулж, анх удаа туршилтын журмаар Тяньхэ үндсэн модулийн нарны далавчинд засвар үйлчилгээ хийх үүргээ амжилттай биелүүлжээ.

        Сансрын станцын гаднах бүх үйл ажиллагааны үеэр Хятад улсын сансрын станцад хоёр удаа очсон анхны сансрын нисгэгч Тан Хунбө хоёр дахь удаагаа задгай сансарт гарсан бол сансрын нисгэгч Тан Шэнже одоогоор задгай сансарт үүрэг гүйцэтгэсэн Хятад улсын хамгийн залуу сансрын нисгэгч болжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл