solongonews
Вакцин коронавирусний “дельта” хувилбараас үр дүнтэй хамгаалж чадах эсэх тухай ярьлаа
2021-08-06 20:42
Одоо дельта хувилбар нэгэнт дэлхий нийтийн хэмжээнд гол тархаж байгаа вирус болоод байна.

    Тус вирус халдварлах хурдаар илүү түргэн юм. Хятадын үйлдвэрлэсэн вакцин  коронавирусний “дельта” хувилбараас хэр үр дүнтэй хамгаалж байгаа тухай  мэргэжилтэн, вакцин үйлдвэрлэгч компаний талаас танилцууллаа. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлч Вэй Юйгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.  

Сүүлийн үед хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирснээс үүдэлтэй халдварын төвлөрсөн тохиолдол Хятадын олон мужаар гараадб байгаа юм. Вакцин  коронавирусний “дельта” хувилбараас үр дүнтэй хамгаалж чадах эсэх асуудлаар Синофарм группын дарга Ян Шяомин:

- Хятадын Синофарм группын үйлдвэрлэсэн вакцин коронавирусний “дельта” хувилбараас үр дүнтэй хамгаалж чадна гэж ярилцлага өгөхдөө хэллээ. 

   Туршилтад  вакцинаар дархлаажуулсан хүмүүсийн ийлдсээр дамжуулан (Синофарм вакцин хийлгэсэн) (коронавирусийн олон шинэ хувилбар бүхий саармагжуулах туршилтын дараа олдсон) дельта хувилбарыг багтаасан дөрвөн ердийн хувилбарууд  саармагжуулах боломжтой юм байна. Нэг л үгээр хэлбэл үр дүнтэй хамгаалж чадахыг судалгаа харуулсан байна.  

Кэшин компаний  худалдааны хэрэг хариуцсан албан хаагч Ян Гуан:

- Дельта, бета, гамма хувилбаруудын дээжийг олж авсан бөгөөд өөр өөр омог бүхий Кэшин  вакцин хийлгэсэн хүмүүсийн ийлдсийг саармагжуулснаар мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нь  ажиглагдаж байна. Одоогийн байдлаар манай вакциныг Латин Америкт өргөн хүрээнд ашиглаж байна. Үүнд Чилид хэвлэгдсэн “Бодит дэлхий” хамгийн том судалгааны тайланд бидний үйлдвэрлэсэн  вакцин гамма хувилбар тархсан газар нутагт тодорхой хамгаалалтын нөлөө үзүүлдэг болохыг харууллаа. Дельта хувилбарын тухайд бид ийлдсийг саармагжуулах эсрэг биетүүдийг судлахдаа гамма хувилбартай ижил төстэй үр дүнг олж харсан. Бид одоогоор дельта хувилбарыг вакцин үйлдвэрлэхэд ашиглах гэж байна. Дараагийн алхамд судалдаа хийж, олон нийтийг илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангах болно гэж ярьлаа. 

    Жи Фэй Лүн Кэ Ма  компаний үйлдвэрлэсэн рекомбинант уургийн вакциныг Хятадад 150 сая гаруй тунгаар ашигласан. Узбекистан зэрэг орон  руу экспортолсон юм. Тус компаний орлогч дарга Жан Линьфэн сурвалжлага хүлээхдээ анхны хувилбартай  харьцуулахад Дельта  хувилбарын  эсрэг Жифэй вакцины саармагжуулагч эсрэг биеийн титр тодорхой хэмжээгээр буурсан боловч ялгаа нь маш бага. 

   Манай компаний рекомбинант уургийн вакцин нь дельта хувилбар зэрэг хувилбар вирусийн эсрэг  хамгаалалт нь тодорхой хэмжээгээр буурсан  боловч статистикийн хувьд бууралт маш бага байгаа юм. Лабораторийн судалгааны мэдээллээс харахад манай бүтээгдэхүүний дельта хувилбар дээр үзүүлэх хамгаалалтын үр нөлөө нэлээд сайн байгаа нь харагдаж байна. 

   Хятадын Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих хамтарсан механизм судалгааны багийн вакцины судалгаа, шинжилгээний багийн гишүүн  Шао Имин:

- Ямар ч вакцин халдвараас 100 хувь сэргийлж чадна гэж хэлж чадахгүй. Харин одоогийн хийсэн судалгаа, ажиглалтад харуулснаар Хятадын вакцин нь дельта хувилбараас урьдчилан сэргийлэхэд  үр дүнтэй байна гэдийг тоо баримт гэрчилж байна гэсэн байна. 

    Өнөөгийн дэлхийн нөхцөл байдлаас харахад вакцин хийлгэсний дараа дахин халдвар авсныг  бид шинэ тохиолдол гэж нэрлэдэг. Энэ нь хэвийн үзэгдэл болох юм. Гэхдээ шинэ тохиолдлууд гарч байгаа нь дэлхий дээрх гурван тэрбум гаруй тун вакцин хийлгэсэн цөөн тооны хүмүүсийн дунд тохиолдож байгаа гэдийг онцлох хэрэгтэй болоод байна. Коронавирусийн  эсрэг вакциныг хүн төрөлхтөнд анх удаа хэрэглэж байгаа  тул бид  олон  мэдээлэл цуглуулах шатандаа явж байгаа юм. 

Эмнэлзүйн тоо баримтаас харахад ямар ч вакцин халдвараас 100 хувиар урьдчилан сэргийлж чадна гэсэн үг биш. Гэхдээ өнөөгийн вирусийн хувилбарууд нь вакцины хяналтын хүрээнд байгаа гэдийг харууллаа. 

Шао Имин онцлохдоо Хятадын  вакцин нь вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тодорхой нөлөө үзүүлдэг. Вирусийг дахин дамжихаас урьдчилан сэргийлэхэд харьцангуй тодорхой нөлөө үзүүлж байгаа юм.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл