solongonews
“Нэг бүс нэг зам” стратеги нь элэг нэгтэй ахан дүүсийн дэмжлэгийг шаардана
2016-03-06 00:14
Чяо Вэй гишүүн: “Нэг бүс нэг зам” стратеги нь элэг нэгтэй ахан дүүсийн дэмжлэгийг шаардана.

Бүх улсын УТЗЗ-ийн гишүүн, Хятадын харьяат цагаачдын холбооны орлогч тэргүүн Чяо Вэй хэлэхдээ: - “Нэг бүс нэг зам” стратеги нь элэг нэгтэй ахан дүүсийн дэмжлэгийг шаардана. Гадаадад суугаа Хятадын харьяат цагаачид бол Хятадын хөгжлийг дэмжих чухал хүчин юм. Өнөөдөр, Хятадын санаачилж бий “Нэг бүс нэг зам” стратеги нь Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжиж байхаар барахгүй бусад олон улсад хөгжлийн дээд боломжийг хангаж байна. Мөн “Нэг бүс нэг зам” стратегийг хамтаар бүтээн байгуулах явцад гадаадад суугаа Хятадын харьяат цагаачид томоохон үйлдэл үзүүлж байна гэлээ.

Хятад улсын хөгжлийн үр бүтээлийг хүртэх болон Хятадын мөрөөдлийг хамтран биелүүлэх үүднээс Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил, улсын их нэгдэл, Хятад улс болон гадаадын ард түмний нөхөрсөг харилцаа ба хамтын ажиллагаа зэрэг гурван их үүргийг биелүүлэхэд гадаадад суугаа Хятадын харьяат цагаачдын хүчин зүтгэл, идэвхжлийг гүйцэд бадруулах хэрэгтэй.

Мөн Хятад улс, оршин сууж байгаа улс болон Хятадын харьяат цагаачид зэрэг гурван талын хамтын ашиг тусыг баримтлах үүднээс “Нэг бүс нэг зам” стратегийг хэрэгжүүлж байгаа улс оронд суугаа Хятадын харьяат цагаачдыг удирдан тэдний үйл хэргийг бадруулах хэрэгтэй.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Синь Хуа агентлаги
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл