solongonews
”Эрээн хот нэрэмжит” олон улсын аялал жуучлалын галт тэрэг
2017-07-12 11:12
”Эрээн хот нэрэмжит” олон улсын аялал жуучлалын галт тэрэг Орос улсын Москва хотоос 7 дугаар сарын 10-ны өдөр аяллаа эхлүүлэв.

     Монгол Улсын Улаанбаатар хотоор дайран өнгөрч, Хятад улсын Бээжин хот хүрэх Хятад, Монгол, Орос цайны замаар дахин аялах ”Эрээн хот нэрэмжит” олон улсын аялал жуучлалын галт тэрэг Эрээн хот хилийн боомтод хүрч ирлээ

Өвөр Монголын хилийн хяналтын ерөнхий ангийн Эрээн хотын хилийн хяналтын шалгах өртөөнөөс "Аялал жуучлалын баг"-ийн тусгай нэвтрэх зам шугам гарган,  жуулчдад тав тухтай байдлыг хангаж байна.


Тус галт тэрэг  аялал жуучлалын ид үе (5-9 сар) хугацаанд аялж, нийт 12 удаа аялна. Шугам нь Бээжин, Москва, Улаанбаатар, Байгаль нуур, Эрхүү, Новосибирск, Екатеринбург, Казаньд хүрнэ.
Энэхүү галт тэргээр аялснаар жуулчид гурван улсын гайхамшигт байгаль, өвөрмөц өнгө төрх, хүн ард, амьтан ургамлыг нь сонирхон явах болно.


 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл