Олон яам хороодын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, дэлхий дахинд Ковид-19 цар тахал түргэн даамжирч буй нөхцөл байдалд, хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирэхийг сэргийлэх, дотооддоо цар тахал буцаад нэмэгдэхээс сэргийлэх бол Хятад улсын одоогийн сэргийлэлтийн ажлын гол тал юм. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг төлөв байдлын өөрчлөлтийн дагуу зохицуулалт хийх болно. Холбогдох байгууллагынхан цагаач иргэдийн хилээр нэвтрэх хяналт удирдлагын арга хэмжээгээ чангатгаж, импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд тавих хижгийн хяналт хорио цээрээ улам өргөтгөх бөгөөд хилийн чанадын аялал жуулчлалыг нээлттэй болгохыг одоохондоо санаачлахгүй гэжээ.
Хятад улсын хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчний тохиолдол 3600 гаруйд хүрэв. 10-р сар гарснаас хойш хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчний тохиолдол огцом нэмэгдэж, сүүлийн үед ийм тохиолдол хоногт 16.6 хүрч, 09-р сарынхтай харьцуулахад 45 хувиар нэмэгдсэн байна.
Хятадын ГХЯ-ны дэд сайд Лүө Жаохүй танилцуулснаар 11-р сарын 10-ныг хүртэлх байдлаар Хятад улс агаарын тээврийн түр хугацааны маршрутыг нээх зэрэг арга хэлбэрээр дамжин 92 улс орноос 70 мянга гаруй Хятадын иргэнээ тосож авсан байна.
Цагаач иргэдийн үйл хэрэг хариуцсан үндэсний товчооны дэд дарга Инь Чэнжи хэлэхдээ, цагаач иргэдийн хилээр нэвтрэх хяналт удирдлагын арга хэмжээгээ улам чангатгана гэжээ.
