Хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ
2021-05-14 16:50
Тяньжинь хотын Нан Кай дүүрэгт хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ
БНХАУ-ын Тяньжинь хотын Нан Кай дүүрэгт хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ.

Энэхүү цэгийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй ажилтанд “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунг тарих зорилгоор байгуулсан байна.

Мөн тэдгээр ажилтны өдрийн цагаар хийж гүйцэтгэдэг хүргэлтийн ажилд нь саатал учруулахгүйн тулд вакцинжуулалтыг шөнийн цагаар хийх ажээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос 13-ны өдөр мэдээлснээр, улсын хэмжээнд "COVID-19"-ийн 354 сая гаруй тун вакциныг тарьсан байна.






Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
