
Сүүлийн жилүүдэд Итөү тосгоны Намын газар нь гадна бүс нутагт ажиллаж амьдарч буй тосгоны иргэдийг төрөлх нутагтаа бизнес эрхлэх, ажил эрхлэхэд нь чиглүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтцийг орон нутгийн онцлогт тохируулан өөрчлөх, Ү Хуагүө жимс, хулуу, голын эмгэн хумс зэрэг онцлогт зүйлийг тарьж буйжуулан, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, тариалах, үржүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт зэргийг нэгтгэн хөгжүүлж байна.

2019 онд тус тосгонд тарьсан Ү Хуагүө жимс нь тэр жилдээ бүгдээрээ зарагдсан байв. Энэ жилийн тарьсан Ү Хуагүө жимс ч одоо боловсорч гүйцсэн бөгөөд мү/1га=15мү/ бүрээс 1500 гаруй килограм гарч, мү бүрээс 20 мянган юаний орлого олох боломжтой юм. Ү Хуагүө жимс нэгэнтээ иргэдийн "орлого нэмэгдүүлэх жимс" болоод байна.
