solongonews
Хятадын эдийн засаг сэргэж байна
2023-05-17 08:50
Хятадын эдийн засаг сэргэж байна

Дөрөвдүгээр сард үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэх тогтвортой байдлаа хадгалсан гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.  

   Үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, төвлөрсөн үйлчилгээний салбар мэдэгдэхүйц сайжирлаа. Дөрөвдүгээр сард тус салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар өсөж, өмнөх сараас 4.3 нэгжээр илүү болжээ. Аж үйлдвэрлэлийн салбар ерөнхийдөө тогтвортой байж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хурдтай өслөө. Улсын хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас дээш ААН-ийн НӨАТ-ын хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар,  өмнөх сараас 1.7 нэгжээр өссөн байна.Борлуулалт хурдтай нэмэгдэж, цахим жижиглэн худалдааны борлуулалт нэмэгдлээ. Дөрөвдүгээр сард нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа 3 их наяд 491 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.4 хувиар, өмнөх сараас 7.8 нэгжээр өссөн байна. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөжиж, дээд технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө өссөн байна. Оны эхний 4 сард  үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө мөнгө 14 их наяд 748 тэрбум 200 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн ч, энэ оны нэгээс гуравдугаар сарын хөрөнгө оруулалтаас 0.4 нэгжээр бага байна. Импорт, экспорт  нэмэгдэж, худалдааны бүтэц  боловсронгуй болж байна. Мөн сард бараа бүтээгдэхүүний импорт экспорт 3 их наяд 434 тэрбум 700 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ. Үүнд экспорт 2 их наяд 26 тэрбум 500 сая юань болж, 16.8 хувиар өссөн бол, импорт 1 их наяд 408 тэрбум 100 сая юань болж, 0.8 хувиар буурсан байна. Хөдөлмөр эрхлэлт тогтворжиж, судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин буурч байна.

   Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.2 хувь болж, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан байна. Иргэдийн хэрэглээний өртөг өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар өсч, өмнөх сараас 0.1 хувь буурчээ.  Дөрөвдүгээр сард үндэсний хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
Ерөнхийдөө, Дөрөвдүгээр сард үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэх хандлагаа хадгалж, эерэг хүчин зүйл нэмэгдсээр байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл