solongonews
”Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном”-ыг хэвлэн гаргалаа
2016-10-21 20:05
”Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном”-ыг хэвлэн гаргалаа.

Хятад улсын ажилчин, тариачин, улаан цэргийн урт замын аян дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан ХКН-ын төв хорооны намын түүхийн судалгааны газраас туурвисан түүхийн том эх сурвалж бичгийн материалын эмхтгэл "Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном"-ыг ХКН-ын түүхийн хэвлэлийн хорооноос албан ёсоор хэвлэн гаргав. Тус ном нь улаан цэргийн урт замын аян дайнд оролцсон хүмүүсийн дуртгал, яриа, өдрийн тэмдэглэл зэрэг эх сурвалжийг багтаасан 16 сая гаруй үсэгтэй болно.

"Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном" нь улаан цэргийн урт замын аян дайны түүхийг бүх талаар үнэн бодитой харуулсан үнэ цэнэ бүхий сурвалж бичгийн материалын эмхтгэл юм. 1936 оны 8 дүгээр сараас одоог хүртэлх гадаад дотоод хэвлэн нийтэлсэн холбогдох түүхийн материалыг эмхтгэн цуглуулсан бөгөөд нийтлэгдээгүй зарим яриа, орон нутгийн намын түүх, түүх соёлын байгууллага болон цэрэг армийн судалгааны байгууллагын цуглуулсан яриаг ч багтаасан байна.

Найруулагч: БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл