Камбожийн ерөнхий сайд Хун Сений урилгаар, тус улсад албан ёсны айлчлал хийж, Лань Цан Жян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын II бага хуралд оролцохоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-нд тусгай нисэх онгоцоор Пномпеньд очжээ.

Ли Кэчян: Лань Цан Жян-Меконг бол зургаан орны хувь заяаг холбосон мөрөн юм. Холбогдох талуудтай хамтын ажиллагааны түүхээ эргэцүүлж, хэтийн төлөвийг гарган, энэ механизмыг хөгжлийн дараагийн үе шатанд оруулж, бүс нутгийн хөгжлийг улам их эрч хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна. Камбож бол Хятадын улсын жаргал зовлонгоо нэгтгэсэн сайн найз, сайн түнш байж, энэ удаагийн айлчлалаар хоёр орны найрамдлыг улам бататган, хамтын ажиллагаагаа хамтдаа төлөвлөж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийн шинэ хуудас нээхийг хүсэж байна гэжээ.
