solongonews
ӨМАҮИС дэргэдээ Монгол-Оросын судалгааны газрыг байгуулав
2018-06-25 16:38
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулиас өнөөдөр “Хятад, Монгол, Оросын аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагаа”-ны форумыг зохион байгууллаа. Энэ үеэр тус сургуулийн дэргэд байгуулж буй Монгол-Оросын судалгааны газрыг нээх ёслол боллоо.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогч дарга Ван Вэньже, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль /ӨМАҮИС/-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга Жиньрүй нар нээлтийн үеэр үг хэлсэн юм.

Монгол-Оросын судалгааны газрыг ӨМАҮИС-ийн шинжлэх ухааны судалгааны төвийн судлаачид, тусгай зөвлөгч, мэргэжилтнүүд байгуулж буй тус сургуулийн харьяа Олон улсын боловсролын дээд сургуульд харьяалагдах судалгааны чанартай байгууллага юм.

ӨМАҮИС-ийн Олон улсын боловсролын дээд сургуулийн захирал Фэн Иньхү: - ӨМАҮИС нь Өвөр Монголын хувьд чухалд тооцогдох техникийн ухааны их сургуулийн хувьд "Бүс ба зам” санаачилга, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын бодлогыг энэхүү арга замаар дэмжиж байгаа юм гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл