Хурал "Нэг бүс нэг зам"-ын эдийн засгийн шинэ коридор, хамтран ажиллаж хамтдаа дэвшсэн хөгжлийн шинэ гараа сэдвийн эргэн тойронд болж, хуралд оролцсон Хятад улс болон гадаадын зочид төлөөлөгчид Монгол Улс ба Өвөр Монголын хөрөнгө оруулалтын орчинг ухуулан сурталчилж, томоохон хөрөнгө оруулалтын төслийг танилцуулсан байна.
Хурлаар Хятад, Монголын хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслол болж, энерги, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхай, төмөрлөг хайлуулах, химийн аж үйлдвэр, биологи эм эмнэлэг, үүлэн тооцоолуур, аялал жуулчлал, логистик, гадаад худалдаа зэрэг хүрээн дэх 37 төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, ерөнхий хөрөнгө оруулалт нь 36426 сая юань, 17990 сая монгол төгрөгт хүрчээ. Үүнээс гадна "Хятад, Монголын санхүүгийн хамтын ажиллагааны холбоо" байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол ба Хятад, Монгол хоёр орны аж ахуйн нэгжийн төлөөлөгч Монгол Улсын танилцуулсан 28 хөрөнгө оруулалтын төслийг зөвшин ярилцжээ.
