Хятадын Худалдааны яамны олон улсын хэлтсийн дэд дарга Чэн Чао энэ сарын 18-нд: - БРИКС-ийн орнуудын удирдагчдын 12-р уулзалт эдийн засаг худалдааны салбарт дөрвөн талын үр бүтээл олж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Чэн Чао цааш үргэлжлүүлэн:
- Худалдааг хялбарчлах түвшинг цаашид дээшлүүлж, зангилаа эд бодисын эргэлтийг баталгаажуулж, халдварт ноцтой нөлөөлөгдсөн салбарт нэн олон боломж бүрдүүлэн өгч, олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд учруулах халдварын харш саадыг хамгийн их хэмжээгээр бууруулна гэж энэ удаагийн уулзалтын гишүүд шийдвэрлэсэн байна. Өнөөгийн нөхцөлд БРИКС-ийн орнууд бодит үйл ажиллагаагаар дамжин олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, ганц талт үзэл болон ивээх үзлийг эсэргүүцэх зэрэг дуу хоолойг цацаж, хөрөнгө оруулалт болон дунд жижиг аж ахуйн нэгж зэрэг халдварт хүнд ноцтой дайрагдсан салбарт чиглүүлэн тусгай арга хэмжээ гаргав. Энэ нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны төвлөрөл болон сэтгэл нэгдлийг эрчимжүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж хэлсэн байна.
