solongonews
Даяаршил ба нутагшил
2014-12-03 19:50
Дундад Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод “Даяаршил ба нутагшил” нэрийн доор Монгол уран зохиолын онол ба хэрэглээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв.

         Монгол Улсын эрдэмтэн, докторуудын санаачлагаар анх зохиогдож байсан энэ хурал өнгөрсөн сарын 28-29-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн хурлын танхимд зохион явагдлаа.
Хуралд Монгол хэл уран зохиол, түүх судлалын олон эрдэмтэн мэргэд урилгаар оролцож, сонирхолтой шинэ содон илтгэл тавьсан бөгөөд хурлын төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс дүгнэлт гаргасан юм.
         Хурлыг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн (ӨМИСМСДС) намын үүрийн ажилтан Жихү удирдсан бол, хурлын хөтлөгчөөр Монгол Улсын хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам, профессор Д.Сумьяа, профессор А.Мөнх-Оргил, шүүмжлэгчээр профессор Б.Сүх, профессор Ван Мандаа, профессор Д.Таяа нар ажиллаа.

      Д.Галбаатар, Г.Нарантунгалаг “Яриа зохиол орчин үеийн жүжгийн зохиолд  холбогдох нь”, С.Байгальсайхан “Буддын сургаал дахь “БИ”, “БИ”-гийн хоосон чанарын ойлголт ба Д.Урианхайн өгүүллэгийн баатар, ”До.Мөнх “Бодит ба хийсвэрийн хооронд”, Д.Сумьяа “ХХ зууны судал дахь зохист аялгууны судалгаа”, А.Мөнх-Оргил “Нэн шинэ үеийн уран зохиолын үнэт зүйл-Эго”, Д.Болормаа “С.Буяннэмэхийн “Аюулт байлдаан” өгүүллэгийн дүрслэлийн онцлог, ”С.Урсгал “Өвөр Монголын Өдрийн Сонин хийгээд одоо үеийн монгол утга зохиолын үүсэл”, Хадач Ган “Лигдэн ба аж ахуй ч үзэл” гэх зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
       Түүнчлэн ӨМИСМСДС-ийн захирал н.Баярмэнд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал Л.Болд, Өвөр Монголын Их Сургуулийн орлогч захирал н.Эрхэмбаяр нар хурлыг нээн, баярын үг хэлж, нийт оролцогчдод хандан амжилт хүсэв.    
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал цаашид уламжлагдан зохиогдох ба ирэх онд цар хүрээгээ улам тэлж БНБУ-д зохиогдохоор боллоо.

                                                                       

                                                             Гэрэл зургийг: Сай.Сэцэнбаатар                                 

                                                Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл