Шинэ жилийн хачирхалтай уламжлалууд
2015-12-28 18:21
Дэлхий дахинд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Нэг хэсэг нь дуулж бүжиглэдэг бол нөгөө хэсэг нь огт өөрөөр тэмдэглэдэг байна.
1. Аяга, таваг хагалах
Өглөө сэрэхэд үүдэнд тань хагарсан шаазан байвал битгий гайхаарай. Учир нь даничууд он солигдох мөчид хуучин тавгаа гаргаж хаядаг. Ингэснээр муу муухай бүхэн орхиж явна гэдэгт итгэдэг байна.

2. Усан үзэм идэх
Испаничууд он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм иддэг уламжлалтай. Ингэснээр цаг тутамд сайн сайхан зүйл тохиож байхыг билэгддэг байна.

3. Цагаан баавгайн сэлэлт
Зоригт канадчууд шинэ жилийн өдөр хүйтэн мөстэй усанд усны хувцастайгаа сэлдэг. Энэ уламжлалыг мөн Хойд Америкийн иргэд хийдэг байна.

4. Хоосон чемодан
Та ирж буй ондоо гадаад орноор их аялахыг хүсвэл хоосон цүнх аваад гарах хэрэгтэй. Өмнөд Америкийн маш олон оршин суугчид шинэ жил нь тэдэнд хол газар аялах боломжийг авчрах болно гэж найдан хоосон чемодан барин гадуур явдаг байна.

5. Хуучин хэрэглэлээ гаргаж хаях
Шинэ жилийн босгон дээр Йоханнесбургийн Хиллбров хотод байх юм бол их сонин зүйл үзэх болно. Шинэ жил гарах үед иргэд нь хуучин зурагт, хөргөгч, индүү, угаалгын машин гэх мэт хэрэгслээ цонхоороо гарган шиддэг байна.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
