solongonews
Байгалиас хүртээсэн ногоон бэлэг
2017-06-23 22:06
Тавдугаар сарын сүүлээр бид Үшин хошууны Үшин Зуу суурингийн Бүрд багт хүрэхэд, Агуйн шилийн манхан уулын дундуур ургасан уд, бургас салхины аясаар ганхаж, харсан болгоны бахархлыг төрүүлнэ.

Баянцэрэн гуай энэ жил 70 настай, ӨМӨЗО-той нас чацуу. Баянцэрэн сургуульд суугаагүй, хар багаасаа аав ээжийгээ дагаж, ажил хөдөлмөрт нь оролцон ойжуулалт хийж явсан бөгөөд одоо ч гэсэн ажил завгүй ажилласаар. Буурлын суурин амьдрах  Агуйн шилд уд, бургас, хайлас ягшран ургаж, элсэн дундах ногоон бүрд болжээ. “Нэг газрыг ойжуулахад наад захдаа гурван жилийн шаргуу хөдөлмөр ордог. Одоогийнх шиг машин тоног байтугай хасаг тэрэг ч ховорхон. Тэр үед эхнэртэйгээ хоёул илжгээр ачих буюу өөрөө үүрч байгаад бургас авч ирэн суулгадаг байсан. Идэх өмсөхөө хэмнэж, өглөө үдэшгүй ажиллан ногооруулалт хийсээр ирсэн гэж өнгөрсөн үеэ эргэцүүлнэ. Сүүлийн хэдэн жилээс буурал ойжуулалтын ажилдаа улам идэвхтэй, шуурхайлах болжээ.

“Хал үзэж халуун чулуу долоож” ойжуулалт хийсэн болохоор Баянцэрэн гуай ой модондоо даанч хайртай.

- Хэдэн зуун га элс манханд миний гар хүрээгүй газар гэж алгаа. Одоогоор манай 120 га бэлчээрийн ойжуулалт стандартад нийцэхгүй гэж би бодож байна.

Энэхүү бургасан ойг 40 жилийн өмнө Баянцэрэн гуай 15 километрийн холоос үүрч авч ирэн тарьсан байна.

- Би хөдөлмөрөөрөө насны намраа өнгөрөөнө. Ойжуулалт хийсээр байна. Ойжуулалт олон түмэнд ашигтай, үр хойч, гэр бүлд тустай. Насны намраа би ногоон ойгоороо бэлэг болгож явна. Нас чацуу ӨМӨЗО-ныхоо 70 жилийн ойгоо угтаж байна.

Баянцэрэн гуайн өр зүрхнээс ундарсан энэхүү үгэнд өөдөлж дэгжирсэн жаргалтай амьдралдаа хангалуун байгаа нь илхэн байлаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл