Хансүм сургууль байгуулагдсаны 80 жилийн ойн баяр
2016-07-29 10:59
Хансүм ерөнхий сургууль байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам боллоо.
Өвөр Монголын Ар Хорчин хошууны IV дэх удаагийн “Эрийн гурван наадам”-ын уралдаан, Хансүм сумын ойллого тараах ёслол болон Хансүм сумын сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх баяр наадам 7 дугаар сарын 26-ны өдөр Ар Хорчин хошууны Хансүм сумын Гүвийн талд боллоо.

Хансүм нутгийн эрдэм номын өлгий болсон тус сургууль нь анх 1936 онд албан ёсоор байгуулагджээ. Тухайн үед арваад сурагч, хоёр гуравхан багштай байсан тус сургууль нь 80 жилийн замыг туулж, өнөөдөр болоход 505 сурагч, 66 багш ажилтантай болж өргөжсөн байна. Тус сургууль нь монгол хэлээр хичээллэж байгаа Ар Хорчин хошууны тэргүүн зэргийн сургуулиудын нэг болно.








Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
