
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хаврын тариалалтын үе эхэлж байна. Хөдөө аж ахуйн яамнаас саяхан гаргасан мэдээллээр, он гарснаас хойш тариалалтын явц ерөнхийдөө сайн байгаа. Үүний зэрэгцээ, ядуурлаас ангижруулах ололт амжилт үргэлжлэн бататгаж, тариачдын орлого тасралтгүй нэмэгдэж, хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засаг нэгдүгээр улиралд ерөнхийдөө тогтвортой байна.
04-р сарын 20-нд болсон Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн хурал дээр Хөдөө Аж Ахуй Хөдөө Тосгоны Яамны хөгжлийн төлөвлөлтийн газрын дарга, ахлах агрономич Цэн Яньдэ танилцуулахдаа, энэ жилээс бүтэн жилийн турш үр тарианы арвин ургац авах, хаврын хагалгааны ажлыг сайн хийж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг үндсэн зорилтоо болгожээ.
Зуны үр тарианы үйлдвэрлэлийн байдал таамаглаж байснаас сайн байна. Хаврын тариалалт мөн жигдэрч байна. Одоогоор шар буурцгийн болон тосны ургамлын үндэсний чадавхийг сайжруулах төсөл хэрэгжиж, шар буурцгийн тосны үрийг нэмэгдүүлэх зорилтыг аймаг, хот, хошуунд хэрэгжүүлээд байна. Одоогоор хаврын хагалгааны бэлтгэл ажил дуусч, үр, хортон шавьж устгах бодис, бордооны явц 90 гаруй хувьтай, хангалт ерөнхийдөө хангагдсан байна. Цар тахал гарсан гол бүс нутгуудын газар тариалангийн үйлдвэрлэлийн дэг журам аажмаар сэргэж байна.
Дараагийн алхамд “Хөдөө Аж Ахуйн Яам холбогдох газруудтай хамтран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, эргэлтийг жигдрүүлэх, гол чиглэлийн нийлүүлэлтийн баталгааг бэхжүүлэх зэрэг таван чиглэлээр анхаарч ажиллана. Үйлдвэрлэл, борлуулалтын уялдаа холбоог нягтруулах, хотын даргын хариуцлагын тогтолцоог байгуулна. Боловсорч гүйцсэн хүнсний ногоог зах зээлд гаргах зэрэг ажлыг сайн зохицуулна. том, дунд хотуудад хүнсний ногооны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
Тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх нь хөдөө аж ахуй, хөдөөгийн ажлын гол ажил юм. Эхний улиралд тариачдын орлого нэмэгдсээр байна. Хөдөө тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 5778 юань болж, хотын оршин суугчдын орлогын өсөлтийн хурдаас 2.1 пунктээр илүү байна.
Тариаланчдын орлогын нэмэгдлийг хэрхэн тогтворжуулах вэ? Цэн Яньдэ хэлэхдээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, орлогоо нэмэгдүүлэхийн тулд хөдөөгийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ хөдөөгийн нөөц баялагт тулгуурлан, хөдөө аж ахуйн олон чиг үүргийг өргөжүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, хөдөө орон нутгийн цахим худалдааг идэвхтэй хөгжүүлнэ. Онцлогтой үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд техник технологи, барилга байгууламж, маркетин, боловсон хүчний дутагдлыг нөхөх ажлыг эрчимжүүлнэ.
Одоогийн байдлаар цалингийн орлого тариачдын орлогын 40 гаруй хувийг эзэлж байна. Мөн ядууралд нэрвэгдсэн ажилчдад зориулсан ур чадварын сургалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжаа олгох үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллана.
