
2016 онд Бээжин хотын байнгын оршин суугчдын дундаж наслалт 82.03 байгаа нь анх удаа 82 наснаас хэтэрч, 2015 оны 81.95 наснаас 0.08 нас өндөр болжээ. Үүнд, эрэгтэй 79.83 насалж, эмэгтэй 84.31 насалж буй нь эмэгтэйчүүдийн наслалт эрэгтэйчүүдээс өндөр байгааг харуулж байна.
Эдүгээ Бээжин хотын байнгын оршин суугчдын дундаж наслалт дэлхийн өндөр орлоготой орнууд болон бүс нутгийн дундаж төвшнөөс өндөр байж, олон улсад Бээжин хотын дундаж наслалтаас өндөр улс орон бүс нутагт Япон, Швейцар, Испани, Австрали, Итали зэрэг 13 орон бий. Хятад улсад Бээжин хотын дундаж наслалтын түвшин улсын дундаж түвшнээс өндөр байж, буй бүхий бүс нутгийн дотор Шанхай хотоос бага зэрэг доогуур байна. Эдгээр тоо сэлт нь Бээжин хотын дундаж наслалтын түвшин дэлхийн хэмжээнд нэлээд дээгүүр түвшинд байгааг харуулж байгаа юм.
