solongonews
“COVID-19” 05-р сарын 06-ны өдрийн 00:00 цагийн байдлаар
2020-05-08 10:33
“COVID-19” 05-р сарын 06-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

     Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 07-нд мэдээлснээр эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн нэг тохиолдол бүртгэгдсэн нь зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдээгүй, сэжигтэй өвчтөн 3 нэмэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн өдөр 36 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 645 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 5 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 219. Үүнд 5 нь хүнд өвчтөн байна. Халдвар авснаар сэжиглэгдсэн 6 тохиолдол байж, давхардсан тоогоор 1680 тохиолдол бүртгэгдэн, 1461 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

07-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 260 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Өнөөг хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82886, эдгэрч эмнэлгээс гарсан нь 77993 хүн, нас барсан хүний тоо 4633 , эмнэлгийн ажиглалтад 6167 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл