ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И 07-р сарын 03-ны өдөр Чиндао хотноо болсон 2023 оны Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны олон улсын форумын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.
Ван И хэлэхдээ "Бид бие биеэ хүндэтгэж, эв найртай харилцах ёстой. Сүүлийн хэдэн арван жилд Хятад, Япон, БНСУ тогтвортой хөгжилд хүрч, орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай ахиулсан. Энх тайванч хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, бие биенийхээ сонгосон замналыг ойлголцох нь гол зүйл болсон юм. Хятад улс эрт дээр үеэс энэрэнгүй, хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай байсан бөгөөд зарим томоохон гүрний түүхэнд туулж ирсэн хуучин тэлэлт, дээрэм тонуулын замыг хэзээ ч давтахгүй, мөн өнөөдөр аль ч улс орон нэг талын дээрэлхэх явдлыг эсэргүүцнэ. Хятад улс өөрийн энх тайвнаар хөгжих замаар бүс нутаг болон дэлхий дахинд мөнхийн энх тайвныг ахиулна. Бид нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, амжилтанд хүрэхэд бие биедээ туслах ёстой. Хятад, Япон, БНСУ бүгд эдийн засгийн даяаршлын үр шимийг хүртэж байна. Гурван улс үндсэндээ харилцан хамааралтай, харилцан ашигтай, хамтдаа хожих харилцаатай юм.
Хятад улс бие даасан энх тайвны гадаад бодлогоо тууштай баримталж, тухайн асуудлын ач тусыг үндэслэн өөрийн дүгнэлтийг гаргаж, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн улс орнуудтай эв найртай зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжихийг эрэлхийлнэ. Хятад улс Япон, БНСУ-ын дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг хүндэтгэдэг ч аливаа харилцааг хөршүүдээ хязгаарлах, шахах зорилгоор ашиглаж болохгүй" гэжээ.
