solongonews
Хоёр талт хөрөнгө оруулалт тэнцвэртэй болох үе шатанд орно
2014-12-29 18:00
Дундадын бизнес арилжааны ажлын хурал өнгөрсөн ням гарагт Бээжин хотноо эхэлж, энэ оны Дундадын бизнес арилжааны салбарын байдлыг дүгнэж, ирэх оны гол ажлуудыг төлөвлөн байршууллаа.

         2014 онд Дундад улсын санхүүгийн бус төрлөөр гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалт түргэвтэр өсөн нэмэгдэх хандлагаа хадгалж, хоёр талт хөрөнгө оруулалт анх удаа тэнцвэртэй болсон бөгөөд хөрөнгө оруулалтын орчин алхам урагшилсан байна.

Шанхайн чөлөөт худалдааны практик, арга туршлагыг түгээх, Дундад-Өмнөд Солонгос, Дундад-Австралийн чөлөөт худалдааны бүсийн бодит хэлэлцээрийг дуусгавар болгосон, "Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийн замын зураг төлөвлөгөө" батлагдсан, "Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хяналт удирдлагын аргачлал"-ыг шинэчлэн нийтэлж, хэрэгжүүлсэн гэх мэтээр 2014 онд Дундад улсын бизнес арилжааны салбар олон чухал ололт амжилтанд хүрэв.

28-нд болсон хуралд Худалдааны яамны сайд Гао Хучэн, сүүлийн нэг жил, Дундад улсын дотоодын зах зээлийн эргэлт тогтвортой, гүйлгээний ажил төрлийн нийгэм нийтэд оруулсан хувь нэмэр эрчимжиж, худалдааны том орны байр суурь улам бэхжиж, гадаадын хөрөнгийг ашигласан түвшин нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, гадагш нээлттэй хөгжих шинэ төлөв буй болсон гэжээ.

        Худалдааны яам тэмдэглэхдээ, энэ онд Дундад улсын ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 23 жил дараалан хөгжиж буй орнууд дотор тэргүүлж, санхүүгийн бус төрлөөр гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалт түргэвтэр өсөн нэмэгдэж, хоёр талт хөрөнгө оруулалт анх удаа тэнцвэртэй болсон гэжээ. Худалдааны яамны судалгааны газрын дэд захирал Шин Хөү-юань, дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруухан буй нөхцөлд, Дундад улсын байдал нэлээд сайн байна гэжээ.

Улам нээлттэй байлгаж, дэлхий дахинтай хөл нийлэхийн тулд Дундад улсын чөлөөт худалдааны бүсийн хүрээг өртгөгөж, Гуандүн, Тяньжинь, Фүжянийг хамруулсан бөгөөд Шанхайн чөлөөт худалдааны бүсийг өргөтгөж, Фүдүнд хүргэжээ. Илүү нээлттэй байлгах шинэ замыг хайхын тулд энэ дөрвөн чөлөөт худалдааны бүсийг тус бүр өвөрмөц онцлогтой хөгжүүлж байна.

        Шин Хөүюань хэлэхдээ: -Дундад улс гадаадын хөрөнгийг сайн ашигладаг, олон улсын эдийн засгийн томоохон цогцын хувьд, эерэг өсөлтийн амжилтыг баталгаажуулж чадах юм. Гадаад хөрөнгийн ашиглалтаараа дэлхийн хамгийн том оронд тооцогддог Америкийн хувьд, гадаад хөрөнгийг ашигласан эхний гурван улиралд зөвхөн 20 тэрбум гаруй ам долларын эерэг өсөлттэй байсан ба энэ онд ОХУ-ын гадаад хөрөнгийн ашиглалт 50 хувиар буурч, эдийн засгийн шинэ цогцын байдал ч тааруухан байгаа юм гэжээ.

Энэхүү үндэс суурин дээр 2015 онд Худалдааны яам гадаадад нээлттэй байх өндөр төвшний шинэ бодлого хэрэгжүүлж, ялангуяа зах зээлийн орчин, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулж, "татан оруулж ирэх" байдлыг улам үр ашигтай хэрэгжүүлэх юм.

        Энэ талаар Шин Хөүюань хэлэхдээ: -Өөдрөг байж болох шалтгаан гэвэл нэгд, 2015 онд Дундад улсаас гадаадын хөрөнгийг ашиглах ерөнхий орчин улам сайжрах болно. Жишээлбэл, энэ онд өөрчлөлт оруулсан гурван төрлийн хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийн хууль нь БДАТИХ-аар батлагдах эрмэлзэлтэй байгаа. Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн сөрөг үзүүлэлтээр гол болгосон хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог үндсэндээ байгуулж, тогтолцооны шинэчлэлтийн талаар түгээн дэлгэрүүлэх бодлого, арга барилыг бүрдүүлсэн байна. Хоёрт, төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас үйлчилгээний салбар дахь гадаад хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үйлдвэрлэлийн салбарыг улам нээлттэй болгох, ялангуяа Тянь Жинь, Гуандүн, Фү Жянь зэрэг гурван газрын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн байна. Гуравт, Дундад улсын үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалт нь бүсчилсэн хөгжил, бүсчилсэн уялдаа холбооны дагуу явагдах юм гэжээ.

        Хөрөнгө оруулж, худалдааг чөлөөтэй байлгах талаар ололт амжилт тодорхой боловч импорт үргэлжлэн тааруу байгаа учраас 2014 онд Дундад улс 7.5 хувийн гадаад худалдааны өсөлтийн зорилтоо биелүүлж чадаагүй юм. Гурван жил дарааллан зорилгодоо хүрч чадаагүй асуудалтай холбогдуулан ХЯ-ны судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ли Гуанхүй хэлэхдээ: -Дэлхийн эдийн засгийн сэргэлт оны эхний төсөөлж байснаас удаавтар байгаа бөгөөд импорт бага, бүр хасагдах болсонтой холбоотой юм. Импорт нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь олон улсын зах зээл, том том бүтээгдэхүүний үнэ ихээр буурсантай холбоотой. Үүний зэрэгцээ оны эхэнд эх газар болон Хонконгийн худалдаанд өндөр хөгжлийн хуурмаг байдал илэрсэн, хөрөнгө оруулалтын мөнгө ихээр оролцож үндсэн тоог нэмэгдүүлсэн зэрэг шалтгааны улмаас бид гадаад худалдааны өсөлтийн хурдыг оновчтой тооцоолж чадаагүй юм гэжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл