solongonews
Зохиолч С.Пүрэв гуайд тусалсан үзэг нэгтний сэтгэлийн дэм
2016-04-15 10:39
Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв гуайн бие чилээрхэж гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч, 70 гаруй сая төгрөгийн эмчилгээний зардал шаардлагатай болсон байна.

Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч, залуу яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал болон Өвөр Монголын Өдрийн Сонины сэтгүүлч, залуу яруу найрагч Үнэнжаргал нар санаачлан Өвөр Монголын үзэг нэгтэй ахан дүүсээ хандивын аянд нэгдэхийг уриалжээ. Энэхүү буяны үйл ажиллагаа нь биеллээ олж, 4 дүгээр сарын 12-ны өдөр Дүүрэнжаргал нар Өвөр Монголын халуун сэтгэлт хүмүүсийн хандивласан 4 сая 737 мянган төгрөгийг С.Пүрэв гуайд хүлээлгэн өгсөн байна. 
Монгол амьдрал, байгаль орчинг сэтгэл зүрхэнд мэдрэгдтэл бичдэг ард түмнийхээ дунд Алтайн Пүрэв, арга ухаан тэгширсэн зохиолч гэж үнэлэгддэг тэрээр Монголын утга зохиолын түүхэнд арваад роман, 200 гаруй тууж, 500 гаруй өгүүллэг бичиж, уншигчдын оюунд үнэлж баршгүй хув нэмэр оруулснаар барахгүй “Усны гудамж”, “Чулуун хаалга”, “Эргүүлэг” зэрэг романууд нь монгол бичгээр Өвөр Монголд хэвлэгдэн уншигч түмэндээ оюуны хүртээл болж байсан билээ. 


Их зохиолч маань энэ сарын 14-ний өдөр Бээжинд очиж эмчилгээнд орох юм байна. Эрдэм номын их төлөөлөл, үгийн их дархан маань эрүүл саруул болохыг хүсье. 
 

Зохиогч: Хас-Уул, Дэгжрэх
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : ”Талын Дуу Хоолой” радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл