solongonews
Хятад-Монгол-Орос эко том дата үйлчилгээний платформ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2017-12-22 18:01
Хятад-Монгол-Орос эко том дата үйлчилгээний платформ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

12-р сарын 11-ний өдөр зохиогдсон улсын "Нэг бүс нэг зам" олон улсын дээд хэмжээний уулзалт дээр дурдсан "Нэг бүс нэг зам"-ын эко том дата үйлчилгээний платформын санаачилгыг бий болгох тухай эрчимтэй хэрэгжүүлэхийн тулд 12- р сарын 10-нд ШХАБ-ын байгаль орчны хамтын ажиллагааны төв (China Center for SCO Enviromental Cooperation) болон Өөртөө Засах Орны байгаль орчны товчоо, ӨЗО-ны том дата хөгжлийн хяналтын товчоо зэрэг гурван байгууллага хамтран Бээжин хотод "Хятад-Монгол-Орос эко том дата үйлчилгээний платформ стратегийн хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурав.

Гэрээний гол агуулга нь Өвөр Монголд Хятад-Монгол-Орос эко том дата үйлчилгээний платформ байгуулах, харилцан яриа, хамтын ажиллагааны хүрээг бий болгох, Төрийн Зөвлөлийн ногоон торгоны зам байгуулах шаардлагыг хэрэгжүүлэх, хил дамнасан байгаль орчны хамгаалалт, олон улсын хамтын ажиллагааны техникийн дэмжлэгийг эрчимжүүлэх, олон улсын техникийн хамтын ажиллагааг бэхжүүлж, байгаль орчны технологийн танилцуулга, боловсон хүчний харилцааны механизмыг бий болгож, хамтарсан судалгаа, байгуулалтын чадавхийг гүйцэтгэнэ.

Хятад-Монгол-Орос эко том дата үйлчилгээний платформ нь Улсын "Нэг бүс нэг зам"-ын эко байгаль орчны том дата үйлчилгээний платформд нэгдэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын эко байгуулалтыг дэмжин үйлчилж, Зүүн хойд Ази, Төв Ази, Европыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутаг хоорондын байгаль орчны бодолгын яриа хэлэлцээрийг ахиулан, байгаль орчны технологи, үйлдвэрлэлийн солилцоо, боловсон хүчний солилцоо, хамтын ажиллагаа, байгаль орчныг хамгаалах чадавхийг дээшлүүлэх, хөрш орнуудтай экологи, хүрээлэн буй орчны хамгаалалд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааны суурийг бий болгох, экологийн болон байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, "Нэг бүс нэг зам"-ын дээд хэмжээний уулзалт эко-байгаль орчны хариуцлагыг хэрэгжүүлэн "Нэг бүс нэг зам"-ын эко байгаль орчны том дата үйлчилгээний платформ байгуулах ажлыг улам дэмжинэ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл