12-р сарын 29-нд, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Италийн Гадаад хэргийн сайд Луиджи Ди Майо нар Хятад, Италийн засгийн газрын зөвлөлийн 10 дахь нэгдсэн хурлын хаалтын үйл ажиллагаанд видео хэлбэрээр оролцсон байна.
Ван И хэлэхдээ, энэ он нь Хятад, Италийн харилцааны түүхэнд онцгой тэмдэглэлт нэг жил боллоо. Цар тахлын хүнд сорилтыг хоёр орон хамтдаа даван туулж, харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллах үлгэр жишээг бий болгон, хоёр орны ард түмний уламжлалт найрамдалд шинэ эрин үеийн агуулга нэмэрлэлээ. Хоёр орны удирдагчид харилцан холбоо барих, захидал зэрэг арга замаар солилцоогоо улам эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эерэг чиглэлээр хөгжүүлж, олон салбарын хэлхээ холбоонд чухал шинэ ахиц дэвшил гаргалаа. Энэ он бол Хятад, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, хоёр орны харилцаа шинэ түүхэн гараан дээр байна. Иймээс хоёр орон Хятад, Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг дээд түвшинд хүртэл ахиулж, өндөр түвшин бүхий харилцан итгэлцсэн хамтын ажиллагаагаар нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтдаа байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулах ёстой юм гэжээ.
Ди Майо хэлэхдээ, цар тахлын эсрэг тэмцэхэд Италид тусламж, дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна. Итали, Хятадын харилцаа хүнд хэцүү цар тахлын нөлөөг даван туулж, чухал үр дүнд хүрсэн. Итали, Хятадын засгийн газрын хорооны зөвлөлийн хүрээнд, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, соёл зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ тохиролцоонд хүрсэн нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ эрч хүчийг сэлбэх болно. Итали нь Их 20-ийн ээлжит дарга оны хувьд, олон улсын томоохон асуудлаар Хятад улстай уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Итали, Хятад улс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенци”-д гэрээлэгч талуудын 26-р бага хурал, Биологийн олон янз байдлын конвенци”-д оролцогч талуудын 15-р бага хурлыг ирэх онд зохион байгуулах гэж байна.
Уулзалтын үеэр, хоёр орны Гадаад хэргийн сайд нар "Хятад, Италийн засгийн газрын хорооны зөвлөлийн 10 дахь нэгдсэн хурлын хамтарсан баримт бичиг" -т хамтаар гарын үсэг зурсан бөгөөд засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бусад баримт бичигт гарын үсэг зурахад байлцжээ.
