Шинээр бүртгэгдсэн 63 тохиолдлын 61 нь зөөвөрлөгдөн иржээ
2020-04-09 11:13
Шинээр бүртгэгдсэн 63 тохиолдлын 61 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны 04-р сарын 09-нд мэдээлснээр 08-ны өдрийн 00:00-24:00 цаг хүртэлх байдлаар Хятадын эх газарт "COVID-19" халдварын 63 тохиолдол бүртгэгдэж, 61 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. Үүний 2 нь Гуандун мужид илрүүлсэн тохиолдол юм. Өвчтөний 2 нь нас барж, сэжигтэй 17 тохиолдол илэрсэн бөгөөд түүний 16 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Түүнчлэн 91 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ойрын хавьтлын 1848 хүнийг ажиглалтаас цуцалж, 13 хүнд өвчтөний биеийн байдал сайжирсан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 729 тохиолдлын 31 хүний биеийн байдал хүнд байна. Сэжигтэй 71 тохиолдол байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
