Энэ оны 01-11 сар хүртэл Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус бүр 27.111 сая, 26.938 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувь, 10.8 хувь тус тус өссөн байна.
Тодруулбал, 11-р сард Хятадын автомашины үйлдвэрлэл 3.093 сая, борлуулалт 2.97 саяд тус тус хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.4 хувь, 27.4 хувиар тус тус өсөж, үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ гурван сар дараалан тухайн сарын түүхэндээ шинэ түвшинд хүрсэн байна.
01-р сараас 11-р сар хүртэл Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт 8.426 сая, 8.304 саяд тус тус хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 34.5 хувь, 36.7 хувь тус тус өсөж, зах зээлд эзлэх хувь 30.8 хувьд хүрчээ. 01-11-р сар хүртэл Хятад улс 4.412 сая тээврийн хэрэгсэл экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 58.4 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнээс 1.091 сая шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 83.5 хувь өссөн үзүүлэлт юм.
