Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Баянхошуу багийн малчин Төгөсбаярынх мал бэлчээрийн тэнцвэрийг хэрэгжүүлсэн анхны жилээс эхлэн зөвхөн 120 га талбай нутагтай бодит байдалдаа тулгуурлан сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийж, бог малаа цөөлөн үхэр маллах замаар замнажээ. Одоо 30-аад үхэр маллаж хошууны төвдөө гурван тасалгаа сааль боловсруулах газартай болж, өдөрт 250 гаруй кг сүү сааль боловсруулдаг. Нутгийн үнээ болон алаг үнээний сүүгээр цагаан идээ борлуулахдаа цагаан идээнийхээ чанарыг баталгаажуулж зах зээлд борлуулалт сайтай болжээ. Өдөрт хийсэн хурууд цагаан идээгээ өдөрт нь борлуулдаг байна. Өнгөрсөн жил сааль сүүгээ боловсруулаад 100 мянган юанийн ашиг орлого олсон байна.
Орлого сайтай саалчин айл
2017-08-23 16:25
Орлого сайтай саалчин айл
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
