Хүүхдээ усанд оруулах нь аймшгийн кинонд тоглож байх шиг адал явдалтай санагддаг уу? Эцэг эхчүүдэд хамгийн элбэг тохиолддог энэхүү асуудал нь хүүхдийн насны онцлогтой шууд холбоотой учраас айж сандрах зүйл бараг л байхгүй. Гэхдээ толгойд нь ус хүрэх үед хүүхэд яагаад уйлдаг талаар бага зэрэг мэдээлэл хүргэе.
Хүүхэд ихэвчлэн толгойг нь хойш гэдийлгэх үед уйлж эхэлдэг бөгөөд энэ үед тэрээр тэнцвэрээ алдаж “намайг унагах нь” “би усанд унах нь” хэмээн айж сандарч эхэлдэг гэнэ. Түүнээс гадна толгойд нь ямар нэг зүйл хүрч эхлэх нь хүүхдийн хувьд шилэн дээгүүр хумсаараа зурахыг сонсох мэт маш таагүй мэдрэмж төрүүлдэг байна.
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Энэ бол санаагаа зовоож, сэтгэлээ түгшээх хэрэггүй цөөн хэдэн асуудлын нэг бөгөөд цаг хугацааны эрхээр өөрөө л шийдэгдчихдэг зүйл билээ.
