
“Өвөр Монголын Хянган аймгийн Хятад, Монголын олон улсын экологийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн-2019” 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөр Монголын Хянган аймгийн спортын ордонд нээгдэв. Үзэсгэлэнгийн талбайд Монгол Улсын болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын, мөн боомтын арилжааны бараа бүтээгдэхүүн, Бээжин, Өвөр Монголын ядуурлаас ангижруулахыг дэмжих бүтээгдэхүүн, Хянган аймгийн нэрт шилдэг бүтээгдэхүүн зэргийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнд Монгол Улсын 60 гаруй аж ахуйн нэгж ба Хянган аймгийн 50 гаруй аж ахуйн нэг оролцож байгаа юм. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд монгол үндэстний хувцас, хонь ямааны ноос ноолууран бүтээгдэхүүн, цагаан идээ, мөнгөн эдлэл, экологийн цэвэр хүнс зэргийг дэлгэж байна.

Энэхүү үзэсгэлэн 06 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл зохиогдох болно. Үзэсгэлэнгийн үеэр “Улаанбаатарын соёлын үйл ажиллагааны өдөрлөг”, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх уран сайхны тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохиогдох юм байна.

